Амбигийн хэлдгээр эрчүүдийн гэсэн тодотголтой юм бараг л алгаа. Эрүүлжүүлэхээс өөр... харин саяхнаас эрэгтэйчүүдийн эмнэлэг, дэлгүүр энэ тэр гэсэн юм энд тэнд үзэгдээд байх болж. Оюутан байхад Мартын 8 гээд л хэдэн эрчүүд нь гүйгээд л яаж ийгээд л охидуудаа баярлуулнаа. цэргийн баяраар охидууд нь ч зүгээр байхгүй. Гэсэн хэдий ч та нар ямар цэрэг юмуу, цэрэгт явсан биш гэсэн үгийг наргиа энэ тэр болгож зухалзуулаад л байх нь тэр... Үүнээс дүгнэлт хийхэд цэргийн баяр гэхлээр цэрэгт яваагүй нь яах уу? Аавуудын баяр гэхээр эцэг болж амжаагүй нь яах уу? гэдэг асуултууд гарч ирээд байгаа биз. Тэгэхээр эрчүүдийг бүгдийг нь хамарсан баяр байхгүй учраас эх орон дуудвал бид чинь хүссэн хүсээгүй л явах болно шүү гэдгийг дахиад нэг сануулчихъяа гэж. Тиймээс цэргийн алба хаасан ч бай хаагаагүй ч бай баярлах л хэрэгтэй тийм үү? За ингээд Монгол эрчүүддээ Зэвсэгт хүчний яруу алдарт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн сацуу дараах хэдэн мөртийг чадан ядан тэрлэлээ...

Хүй нэгдлийн тэртээ байгалийн хатуутай тэмцэж явсан
Хүннү дээдсийн үед Тан, Цинь нангиадыг сөгдүүлж ирсэн
Хаан Чингисийн удирдлаганд дэлхийн дайдыг хэмжиж үзсэн
Халх голын хязгаарт халдах дайсныг сургаж өгсөн
Хөх Монголын бүх эрчүүддээ
Эр цэргийн баярын халуун мэндийг хүргье


Сэтгэгдэлүүд:
Мардай: нээрээ олон баяртай шүү. хэ хэ
Намара: баярын мэнд хө
ГэрэлтГэрэлтНаран: Баярлалаа хө. цэрэг болж байгаагүй ч болж байна гэж зүүдэлдийшдээ хэ хэ
18 дуусчаагүй байх ахул амжиж Баярын мэнд шөө,
Монгол цэрэг эрсийн өлмий бат оршиг.
Lover sister: хэ хэ Наад үг чинь хатуу боовч үнэн үг л дээ. баярлалаа хө
Снайпер: баярлалаа тэр ерөөл бат оршиг хэ хэ
ГэрэлтГэрэлтНаран: Тийм гэж найдлаа шөө хэ хэ
Сэтгэгдэл үлдээх: