2012-05-31 13:16:11
Хүйсийн найман нуур нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Хангайн нурууны баруун урд хэсэгт Д.Т.Д 2800-3170м-ийн өндөрт өргөгдсөн үзэсгэлэнт сүрлэг уулсын дунд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанага, Дөрөө, Баян уулын гэсэн хоорондоо гүний судлаар холбоотой цэнгэг усны нөөц бүхий галт уулын гаралтай найман нуур, хүрээлэн буй орчны үзэсгэлэнт цогцолбороор бүрдсэн байгалийн дурсгалт газар юм...
Энэ нуурын талаарх мэдээллийг мэдэхгүй, дуулаагүй хүн ховор байх гэж бодсны үндсэн дээр шууд зургаар тайлбайрлаад л явчихья...миний бие Улаанцутгалангийн баазаас жуулчдыг сүүлийн 3 жилийн турш нэлээд хэдэн удаа мориор аялуулсан бөгөөд очихдоо авсан хэдэн зураг болоод хамт аялсан жуулчдын надад ирүүлсэн зураг, ганц нэг хайлтын системээс авсан зураг гэх мэт эх сурвалжаас энэ хүү мэдээллийг бэлдэж байна.
Ширээт нуурыг зүүн хойд талын уулын энгэрээс авсан зураг... нуурын ус руу түрж орсон тэр модтой хамарыг нутгийнхан арал гэж ярих бөгөөд Ширээт нуурт ийм 2 арал байдаг нь энэ нуурын байгалийн үзэмжийг улам төгс болгосон байна...
""ХҮЙСИЙН НАЙМАН НУУР"-ын байгалийн ДУРСГАЛТ газар / ФОТО мэдээлэл /" цааш унших »
Ширээт нуурыг зүүн хойд талын уулын энгэрээс авсан зураг... нуурын ус руу түрж орсон тэр модтой хамарыг нутгийнхан арал гэж ярих бөгөөд Ширээт нуурт ийм 2 арал байдаг нь энэ нуурын байгалийн үзэмжийг улам төгс болгосон байна...""ХҮЙСИЙН НАЙМАН НУУР"-ын байгалийн ДУРСГАЛТ газар / ФОТО мэдээлэл /" цааш унших »

Францын гэрэл зурагчин, жуулчин Стефан Пассе одоогоос 100 жилийн тэртээ тухайн үеийн Хаант Орос улс, Богд Хаант Монгол Улс, Өвөр Монгол, Дундад улсын нутгаар аялж тухайн үеийн нийгмийн толь болсон олон гэрэл зургийг хальснаа мөнхөлсөн байдаг. Эдгээр зураг нь тухайн орны иргэдийн хойч үеийнхэнд болоод Европ дахины жуулчид, сонирхогчид, эрдэмтэн мэргэдийн сонирхол болоод судалгаанд олон талын ач холбогдлыг өгсөөр байна.
Өндөр хөгжилтэй улс түмнүүдийн нийгмийн сэтгэлгээ гэж арай өөр байсан нь харагдаад байгаан. энэ нөхөр тухайн үед энэ зурагнуудаа авч байхдаа 100 жилийн дараа ийм үнэт зүйл болно гэдгээ мэдэж байсан болов уу? ямартай ч Францын Альберт Каннын музейгээс энэ ховор зургийг өндөр техник технологиор өнгөт болгоод манай оронд өндөр үнээр зарчихаж л байгаа юм.
Гэхдээ тэр үнэ цэнэ яахав...Архивдаа ч ийм ховор зураг байхгүй юм чинь аваад олон түмний нүдийг хужирлаж байгаад нь миний бие их баярлаад байгаа...
амралтанд хоёр хоног жаргаад л хэвтээд л байгсангүй, эргэн тойрны уул нуруугаар алхаж хэдэн зураг дарсын. Баянчандмань сумаас зүүн хойш холгүй...
за энэ Гандангийн дэнж хавьцаа юм шиг байгаан...
Одоогоос 100 жилийн өмнө буюу 1912 онд алдарт “Титаник” хөлөг онгоц Английн Саутгемптон боомтоос АНУ-ын Нью Йорк хүрэхээр аялан явахдаа дөрөвдүгээр сарын 15-ны өдөр мөсөн уул мөргөн осолдож, 1500 гаруй хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдал болсон билээ. Тэр үед «Титаник»-ийг живэхгүй, дэлхийн суудлын хамгийн том хөлөг хэмээн үзэж байсан аж. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд гарсан хөлөг онгоцны хамгийн том, аюултай сүйрэл болсон юм. 


