УЛААНБААТАР хот маань 100 жилийн ӨМНӨ ийм л байждээ.../нөгөө ховор зургуудын үргэлжилэл шүү/
Цаг заваас шалтгаалж үргэлжлүүлэлгүй удаасанд хүлцэл өчье. за энэ хэсэгт зургийн албан ёсны тайлбар байхгүй, зүгээр өөрөө жаахан хошигноод тайлбарлачихсан шүү хэ хэ. Харин тэртээ 370 гаран жилийн өмнө өндөр Гэгээн Занабазарын "Шар бүст Өргөө" хэмээгдэн шаваа тавьж байсан өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хот маань 100 жилийн  өмнө ямаршуу өнгө төрхтэй  байсныг энэ хэдэн зургаар үзүүлэхийг зорилоо. за энэ Гандангийн дэнж хавьцаа юм шиг байгаан...
"УЛААНБААТАР хот маань 100 жилийн ӨМНӨ ийм л байждээ.../нөгөө ховор зургуудын үргэлжилэл шүү/" цааш унших »
"НЭГЭН ЗУУНЫ ТЭРТЭЭХ МОНГОЛ УЛС" гэрэл зургийн үзэсгэнгээс авсан ХОВОР ЗУРГУУД
За уржигдар буюу мягмар гарагт МУЗГаллерейд очиж "НЭГЭН ЗУУНЫ ТЭРТЭЭХ МОНГОЛ УЛС ФРАНЦЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН ДУРАНД" нэртэй сайхан үзэсгэлэнг очиж сонирхлоо. Монголын архивд ч байхгүй гэхэд буруудхааргүй сайхан зурануудыг олны хүртээл болгож байна. манайг очиход гэрэл зураг авахыг зөвшөөрөхгүй байсан ч одоо бол зөвшөөрч байгаа сурагтай. Өөрийн нуугдан далсдчиж, зугтаан гүйж санд мэнд авсан хэдэн зураг болон мэргэжил нэгт анд Б.Бямба-жавын зугтаалгүй тайван авсан ховор зургуудаас сонирхуулья гэж бодлоо. хүлээн авна уу? Үзэсгэлэнгийн тухайд: Францын О-де-Сейнь мужийн Альберт Каны музейд 2011 оны 11 сарын 29- нөөс 2012 оны 9 сарын 12 хүртэл “Зуун дамжсан Монгол-1912-1913” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа билээ. Тус үзэсгэлэнд Францын зурагчин Стефан Пассейн дүрсжүүлсэн 1912-1913 оны Монголын 72 автохром өнгөт зураг, 38 эртний түүхийн баримтууд, 11 археологийн олдвор, 2 хар цагаан дүрс бичлэг Парис хотноо нийтийн хүртээл болж байна. 20-р зууны эхэн үеийн Францын банкны эзэн Алберт Каны гэрэл зургийн цуглуулга дахь Монголын түүх, соёлтой холбоотой эдгээр нандин баримт гэрэл зургуудыг хэвлэмэл ба дижитал хэлбэрээр Франц улсын О-де-Сейнь мужаас Монгол улсад ирүүлсэнтэй холбогдуулан БСШУЯам “Нэгэн зууны тэртээх Монгол улс- францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг 2012 оны 4 сарын 30-наас 2012 оны 7 сарын 1-ний хооронд Улаанбаатар хотноо Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулж байна.   ингээд олон юм нуршаад яахав.  мэргэжил нэгт анд, Цог Хийморь дээд сургуулийн аялал жуулчлалын багш  Б.Бямба-жав -ын болон өөрөө дарсан гэрэл зургуудаас ТАЙЛБАРТАЙ НЬ... 
""НЭГЭН ЗУУНЫ ТЭРТЭЭХ МОНГОЛ УЛС" гэрэл зургийн үзэсгэнгээс авсан ХОВОР ЗУРГУУД" цааш унших »
ТИТАНИК-ийг эргэн дурсах аялал
Одоогоос 100 жилийн өмнө буюу 1912 онд алдарт “Титаник” хөлөг онгоц Английн Саутгемптон боомтоос  АНУ-ын Нью Йорк хүрэхээр аялан явахдаа дөрөвдүгээр сарын 15-ны өдөр мөсөн уул мөргөн осолдож, 1500 гаруй хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдал болсон билээ. Тэр үед «Титаник»-ийг живэхгүй, дэлхийн суудлын хамгийн том хөлөг хэмээн үзэж байсан аж. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд гарсан хөлөг онгоцны хамгийн том, аюултай сүйрэл болсон юм.
Титаник хөлөг осолдсоны 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбоотойгоор алдарт “Титаник” кино 3D  хувилбараар шинэчлэгдсэн Лондон хотод нээлтээ хийв. Мөн Титаник хөлгийн 100 жилийн ойд зориулагдсан музей үүдээ нээхэд бэлэн болоод байна. Анхаарал татсан ажил бол Титаник хөлгийн сүйрлийн газраас судалгаа хийх ажил нилээд амжилттай яваа тухай эх сурвалжууд мэдээлж байна.
"ТИТАНИК-ийг эргэн дурсах аялал" цааш унших »
Монгол орны газар усны нэрийн тухайд ( Фото мэдээлэл )
Монголчууд газар усанд анх нэр өгөхдөө нэрнийн билэгдэлт чанарыг эрхэмлэхээс гадна, хэлбэр дүрс, өнгө, шинж чанараар нь нэрийг оноож өгдөг уламжлалтай. манай орны газар усны нэрийг зарим гол шинжээр ангилбал: Шинж чанар заасан: Дулаан богд, Хүйтэн уул, Халуун усны рашаан, Гашуун гол, Шорвог нуур гэх мэт...
"Монгол орны газар усны нэрийн тухайд ( Фото мэдээлэл )" цааш унших »
"TOUR CHESSMASTER-2012" шатрын тэмцээн зохион байгуулагдана
Монголын аялал жуулчлалын салбарын "TOUR CHESSMASTER" цомын төлөө сонирхогчдын шатрын аварга
шалгаруулах тэмцээн уламжлал ёсоор 3 дахь жилдээ 2012 оны 4-р сарын 21-нд Аялал жуулчлалын үндэсний төвийн Дисковер Монголиа хурлын зааланд зохион байгуулагдах гэж байна.
""TOUR CHESSMASTER-2012" шатрын тэмцээн зохион байгуулагдана" цааш унших »
Аялал жуулчлалын маркетинг /үргэлжлэл/
People- Хүмүүс Энэ нь аялал жуулчлалын салбарт оролцдог, энэ салбарт ажилладаг, энэ салбарт татагдан оролцдог бусад салбарын бүх сүбьектүүдийг багтаасан ойлголт юм. Аялал жуулчлалын салбар  бол хүмүүсийн харилцааны үндсэн дээр явагддаг тул хэрэглэгчид үйлчлүүлэгчид, жуулчиддаа таатай байдал төрүүлэх, сэтгэл ханамжийг өндөрт байлгах дээд зэрэглэлийн үйлчилгээ, найрсаг байдал, эелдэг харилцаа гээд хүндэтгэлийн, болон харилцааны олон талт байдлыг илтгэсэн аялал жуулчлалын маркетингийн онцгой иж бүрдэл юм. Энгийн хирнээ маш өргөн цар хүрээтэй харилцааны урлаг гэж ойлгож болно.
"Аялал жуулчлалын маркетинг /үргэлжлэл/" цааш унших »
Аялал жуулчлалын маркетинг
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг багцлан болон хэсэгчилэн төлөвлөж бий болгон жуулчдын үндсэн болон тусгай сонирхолын   зах зээлд оновчтой хуваарилж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн өндөр түвшинд аялал жуулчлалын үйл ажиллагааг судлан, зохион байгуулж  явуулахыг аялал жуулчлалын маркетинг гэнэ. Аялал жуулчлалын маркетинг нь үйлчилгээний маркетингийн 7 иж бүрдлээр /7р/ тодорхойлогдоно. Prooduct- Бүтээгдэхүүн Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үндсэн бүтээгдэхүүн, нэмэлт бүтээгдэхүүн гэж 2 ангилдаг. /Голландын эрдэмтэн Cohen 1976 / үндсэн үйлчилгээнд тээвэр, байрлах хэрэгсэл, хоол, үзмэр  ордог бол туслах үйлчилгээнд жуулчдын сонирхолын дагуух идэвхжүүлэх, алжаал тайлах бусад нэмэлт үйлчилгээг ордог. Жишээ нь shopping буюу дэргүүрээр хэсэх, бар цэнгээний газраар орох бусад entertainment үйлчилгээ ордог.
"Аялал жуулчлалын маркетинг" цааш унших »
Говиор аялсан тэмдэглэл-1 БАЯНЗАГ /фото/
Энэ зун "Мерси кор-Монгол" олон улсын байгууллагын Өвөрхангай аймаг дахь төлөөлөгчийн газар, Өвөрхангай аймгийн БОАЖГ хамтран орхоны хөндийд үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, эко гэр, гест хаус, гэр буудал ажиллуулдаг малчны нөхөрлөлүүдийг хамруулсан туршлага судлах аяллыг говийн бүсээр зохион байгуулсан юм. Энэ аяллын бүрэлдэхүүнд орж явсан аяллын сонин хачин зарим нэг фото зургийг цувралаар нийтэлж байна. Ингээд их говийн элсэндээ үлэг гүрвэлийн олдворыг нууж өнөө үед уламжлан авчирсан БАЯНЗАГ-ийн тухай бичлэг болоод фото /Фото зургийг өөрийн болоод интернет бусад эх сурвалжаас авлаа/. таалан болгоон уу? Баянзаг нь Өмнөговь аймгийн Булган сумын нутагт оршдог бөгөөд үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд нэгдүгээр зэрэглэийн бүс ордог. Энэ агуу том амьты өндөг эндээс анх удаа олдож, өндөглөдөг аварга биетэн байжээ гэдгийг хүн төрөхтөнд танин мэдүүлсэн гайхамшигт газар.
"Говиор аялсан тэмдэглэл-1 БАЯНЗАГ /фото/" цааш унших »
"ЦЭЦЭЭ ГҮН-2012" өвлийн аялалд урьж байна
"Цэцээ гүн - 2012" өвлийн аяллыг энэ жил санаачлан зохион байгуулагч Г.Баатарцоож агсны нэрэмжит болгон явуулж байна. Цэцээ гүн 2011 аялалаар багш маань Энэ зургийг Буяа маань ноднин жилийн аяллаар авч байлаа. бид нар 60-аад хүний бүрэлдэхүүнтэй өгсөж, харин Буяа найз нартайгаа бууж яваад таарсан юм. Тэрээр бидний хайрт багш, сурган хүмүүжүүлэгч төдийгүй дотны анд найз минь байсан юм. Аялал гэж юу байдгийг танхимаар заагаад зогсохгүй, хээрийн дадлага удирдан өөрийн эх орноороо аялуулна мөн гадны орны аялал жуулчлал хөгжсөн бүс нутгуудаар дагуулан аялаж, олон оюутнууддаа мэргэжилийн мэдлэгийг олгож байсан.
""ЦЭЦЭЭ ГҮН-2012" өвлийн аялалд урьж байна" цааш унших »
МОНГОЛЫН ХОЛЛИВУД
Улаанбаатраас баруун тийш Өвөрхангайн замаар гараад 280 км Элсэн тасархай гэж нэрлэгдсэн үзэсгэлэнт сайхан элсэн манханууд бүхий байгалийн нэгэн цогцолборт хүрдгийг хэн бүхэн андахгүй. Яваад хүрэхэд зүүнтэй нь алдарт Хөгнөхаан, урд нь Батхаан, түүний салбар уулс болох Их Монгол /Улаанбаатар хотын суурийг тавьсан газар /, Бага Монгол, Бурхан буудай, Үст, Буурал, Үнэгэт зэрэг ан амьтан, ой мод, анхилуун сайхан цэцэгс, ургамалаар хучигдсан үзэсгэлэнт уулс, баруунтай нь харлаг тахь шиг Эрээн уул хана хэрэм мэт  сүглийж, баруун өмнө нь Бурхан бумбын оронд дуулагддаг Дөлгөөн хайрхан дүнхийж харагдана. Өндөрлөг газар гараад эргэн тойроноо харахад ямар сайхан харагддаг билээдээ? Гадаад ертөнц рүү гарч галуу шувууны мах бараг идээгүй надад бол Төвхөний минь орой дээрээс Монголын минь уул ус тэнгэртэйгээ тэр аяаараа харагдах шиг, элсэн манханы бэлд хүүхдийн зулай шиг ширгэн дээр сөхөрч суугаад Тарны голын уснаас магнайдаа хүргэхэд говь, хангайд нэгэн зэрэг ирчихсэн юм шиг л санагдаж, газрын диваажин энэ л байхдаа л гэж бодогддог юм.
"МОНГОЛЫН ХОЛЛИВУД" цааш унших »
(Нийт: 40)